“Петро Матад”-ын хувьцааны ханш 79 хувиар буурчээ

“Петро Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Petro Matad” компанийн хувьцааны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 79 орчим хувиар буурчээ. Тус компани 2018 онд хайгуулын хоёр өрөмдлөг хийсэн бөгөөд дөрвөн өрөмдлөг хийх санхүүжилтээ бүрдүүлээд байсан юм.

 

Судалгааны дүнд илрүүлсэн “Fox”, газрын тосны XX блокийн “Red Deer” гэсэн боломжит хоёр талбайг шинээр тогтоосон байна. Мөн 2019 оны эхний хагас жилд эдгээр байршлуудад өрөмдлөг хийхэд шаардлагатай 17 сая ам.долларын санхүүжилтийг тус компани бүрдүүлээд байгаа юм.

“Petro Matad” компани өмнө нь “farm out” хийх түнш хайж байгаа талаар мэдээлж байв. “Петро матад” компанийн бүрэн бус гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Оюунгэрэл 2017 онд 3.6 сая ширхэг энгийн хувьцаагаа хоёр хүүхдэд шилжүүлсэн байдаг.  Ингэснээр “Петро матад”-ын ихэнх 13.2 сая энгийн хувьцаа эзэмшилд нь үлдэж буйг хэвлэлүүд онцолж байв.

“Петро Матад” нь олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдаалах болсон Монголын анхны компани бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа 2008 оны тавдугаар сараас эхлүүлсэн байдаг. Тус компани 2017 оны байдлаар хайгуулын гурван талбайд нийт 60 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдгаас 20 орчим сая долларыг нь Богд IV, Онги V талбайн хайгуулд зарцуулсан юм.

Сүүлийн жилүүдэд гадны томоохон компаниудтай хамтран ажиллах туршлагатай тус компани БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Sinopec Mongolia” компанитай хамтран Таац, Баацагааны сав газруудад газрын тосны хайгуулын өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаагаа компанийн зүгээс тодотгодог билээ.

+ There are no comments

Add yours