Дундговь аймагт газар хөдөлжээ

1 min read

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан багийн ”Уул хадарганатай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км-т, энэ сарын 6-нд буюу өчигдөр газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн тухай “2018.01.06-ны өдрийн 13:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон” гэдэг мэдээллийг ООГХ-ээс 13:18 цагт  Онцгой байдлын албанд утсаар мэдээлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.

+ There are no comments

Add yours