Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орнууд ажлаа хүлээн авчээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнууд буюу Бельги, Бүгд Найрамдах Доминикан Улс, Герман, Индонез болон Өмнөд Африк зэрэг таван улс лхагва гарагаас эхлэн үүрэгт ажилдаа оржээ. Эдгээр 5 орны үүрэгт ажлын хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 2020 оны 12-р сарын 31 хүртэл үргэлжилнэ. Өмнө нь Боливи, Этиоп, Казахстан, Нидерланд болон Швед улс байнгын бус гишүүний үүргийг гүйцэтгэж байжээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус хэрэг эрхэлсэн бусад 5 орон Польш, Кот-Дивуар, Кувейт, Перу, Эквадорын Гвинейн үүрэгт ажлын хугацаа 2019 оны эцсээр дуусах юм.

НҮБ-ын байгууллагууд дундаас шийдвэр гаргадаг цорын ганц байгуулага нь Аюулгүйн Зөвлөл бөгөөд хориг тавих болон хүч хэрэглэхийг зөвшөөрөх эрхтэй байдаг юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нийт 15 гишүүн оронтой. Үүнд БНХАУ, Франц, ОХУ, Их Британи, АНУ байнгын гишүүд орон бол үлдсэн 10 нь байнгын бус гишүүн орон юм. Байнгын бус гишүүн орнуудын үүрэгт ажлын хугацаа 2 жил бөгөөд жил бүр 5 гишүүн орныг сонгодог бөгөөд улиран сонгогдохгүй байх дүрэмтэй. Байнгын бус хэрэг эрхэлсэн 10 орны бүс нутгийн хуваарь нь Африк тивээс 3, Ази, Номхон далайн орнууд, Латин Америк болон Карибын тэнгис, Баруун Европ болон бусад бүс нутгаас тус тус 2, Зүүн Европоос 1 байдаг юм. Аюулгүй зөвлөл олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, НҮБ-ын гол байгууламжийн нэг билээ.

+ There are no comments

Add yours