УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг спикер М.Энхболд даргалж, гишүүдэд хандан үг хэллээ. Тэрээр “Оны өмнө нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргаас огцрох шаардлагыг надад тавьсан. Би тэр шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “УИХ-ын даргыг огцруулах тухай хуульд заасан “нас барсан, хүндээр өвчилсөн, өөр ажилд шилжсэн, ҮХЦ дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон” гэсэн таван үндэслэлд энэ шаардлага нийцэхгүй байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо энэ шаардлагыг хэлэлцэх боломжгүй” гэсэн дүгнэлт гаргаж, хариу ирүүлжээ. Би ирсэн хариуг үндэслэн, нэр бүхий 40 гишүүнд “Та бүхний шаардлагыг хүлээж авах боломжгүй байгаа” гэдгээ албан бичгээр хүргүүлсэн байгаа.
Оны өмнө 7 удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Зайлшгүй шаардлагатай, цаг хугацаатай асуудлууд байна. Нэгдүгээр сарын нэгнээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Төрийн албаны зөвлөлийн дүрэм, ангилал зэрэглэл тогтоох тухай, зэрэглэл батлах тухай зэрэг журмыг батлах тогтоол гаргах шаардлага байгаа. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудал байна гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...