Бөхийн өргөөг нээх асуудал гацаанд оржээ

Бөхийн өргөөг нээх асуудал гацаанд оржээ

Дархан аварга Х.Баянмөх, Б.Бат-Эрдэнэ нар шинэ оны өмнө уулзаж ярилцаад Бөхийн өргөөг нээж үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар тохиролцсон юм. Улмаар маргааныг нь эцэслэх шүүхийн шийдвэр гартал түр зөвлөл байгуулан ажиллахаар болсон юм. Үүнийхээ дагуу улсын заан Б.Сайнбаярт Бөхийн өргөөг хүлээлгэж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд өгчээ. Баянзүрх дүүргийн шүүх хүсэлтийг нь шийдвэрлэхээсээ өмнө маргалдагч талын нэг болох Л.Чинбат тэргүүтэй хүмүүсээс энэхүү хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр саналыг нь асуужээ. Гэвч тэд “Х.Баянмөнх аварга дангаараа манай холбоог төлөөлөхгүй. Тиймээс татгалзаж байна” гэсэн утга бүхий албан бичгийг Баянзүрх дүүргийн шүүхэд илгээжээ. Ингэснээр Бөхийн өргөөг нээх асуудал гацаанд орсон бололтой. 

Leave a Reply

Your email address will not be published.

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар шатахуун хомсдсон асуудалд холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шатахууны асуудлыг энэ хэмжээнд хүргэх нь дордсоны шинж. Ялангуяа...