Оны сүүлийн өдөр зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн албанд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд 365 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн осол хэргийн 296 дуудлага хүн гэмтсэн 15 дуудлага бүртгэгдсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22 зөрчил бүртгэгдсэн нь бусад өдрүүдээс буурсан үзүүлэлт юм.

Багахангай дүүрэгт 39 настай явган зорчигч автомашинд мөргүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

+ There are no comments

Add yours