Чуулганы ирц бүрдсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэнгүүтээ завсарлав. Чуулганы хуралдаанд 68 гишүүн ирэх ёстойгоос 42.7 хувь нь ирсэн учир ирц бүрдсэнгүй. Ийн чуулганы хуралдаан сүүлийн дөрвөн долоо хоног ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаж чадсангүй.

УИХ дахь олонхийн бүлэг ч мөн сар орчмын хугацаанд хуралдаагүй. Үндсэндээ хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа нэг сар орчим гацаад байна. Чуулганы хуралдаанаар оноос өмнө хэлэлцэн шийдвэрлэх ёстой зарим хууль, тогтоолын төсөл байгаа ч ийн хүлээгдэж, хэрэгжих хугацаа хойшлохоор болоод буй юм.

+ There are no comments

Add yours