Нийгмийн халамжийн сангаас зорилтот бүлгийн иргэдэд орон сууцны хөлс төлөхөд нь, хэрэв нийтийн халаалтгүй сууцанд амьдардаг түлээ нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа мөнгөн тусламж олгодог.
Уг ажлын хүрээнд түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжид 2017 оны байдлаар нийслэлийн хэмжээнд ахмад настан 1348, алдар цолтон ахмад настан 376, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд 8679 хамрагдсан байна.
Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Жил бүр зорилтот бүлгийн иргэдэд олгож түлээ нүүрс худалдан авахад зориулсан бэлэн мөнгөөр өрхүүд хамгийн хямд, чанар муутай нүүрсийг худалдан авч түлэх, зарим нь түлш авахад зарцуулахгүй, хуучин дугуй зэрэг шатааж болох зүйлс авч түлж байгаа тохиолдол байна. Энэ нь агаарын бохирдол бий болоход тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа учир цаашид мөнгөн тусламж бус сайжруулсан түлш хэлбэрээр олгох эсхүл түлээ нүүрс авах эрхийн бичиг хэлбэрээр олгох асуудлыг судалж байна” гэлээ.
+ There are no comments
Add yours