Манай улс энэ онд 37 мянган тонн мах экспортолжээ

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаараа 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Яг одоо эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Манай улс энэ онд 37 мянган тонн мах экспортлосноос 32 мянган тонн нь адууны мах байжээ. Мах, махан бүтээгдэхүүний экспортоос манай улс 115 сая ам.долларын орлого олсон байна. 

 

+ There are no comments

Add yours