Энэ сарын 17-н өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймагт таван настай хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийн мэдээлэл цагдаагийн шуурхай утсанд иржээ. Тодруулбал, тус аймагт оршин суух таван настай хүүг хойд эцэг болох 38 настай эрэгтэй Ц нь согтуурсан үедээ хүчиндсэн аж. Дээрх хэргийн мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.
Хэргийн газарт тус аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад таван настай хүү хүчирхийлүүлсэн байдалтай байсныг баримтжуулсан байна. Хүүгийн хойд эцэг тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан аж. Улмаар хүүг гэртээ ганцаараа унтаж байх үед орж ирээд ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хүчирхийлжээ.
Дээрх хэрэг үйлдсэн сэжигтэнг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан гэх бөгөөд одоогийн байдлаар цагдан хорьж мөрдөн шалгаж байгаа юм.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т заасны дагуу бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүчиндсэн, бэлгийн эрх чөлөөнд нь халдах гэх зүйл ангид холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эх, сурган хүмүүжүүлэх ажилтан та бүхэн бага насны хүүхдээ байнгын өөрийн ханалтанд байлгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хэн нэгнээс ямагт хол байхыг хүүхдэд сануулан хэлж байхыг анхааруулж байна. Мөн аливаа учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хараа хяналтгүй ганцааранг нь орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...