Жилийн дотор М.Цукербергийн хөрөнгө 19 тэрбумаар дундарчээ

Facebook компанийн тэргүүн Марк Цукербергт өнгөрч буй он нүсэр их хохирол авчирчээ.Оны эхэнд түүний хөрөнгө 75 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол арванхоёрдугаар сарын дундуур 56 тэрбум доллар үлдсэн байв. Нэг үгээр, Цукерберг жилийн дотор 19 тэрбумын хохирол амсчээ.

Facebook компаний хувьцааны 13 хувийг Цукербер эзэмшдэг бөгөөд компани энэ жил  хэд хэдэн ноцтой хямралтай тулгарсан юм.

Долоодугаар сарын 25-нд хувьцааны үнэ хорин хувиар унаснаар компанийн II улирлын тайлан хөрөнгө оруулагчдыг гонсойлгосон.

Олон нийтийн сүлжээний  хувьцааны үнэ хамгийн доод түвшинд хүрсэн  арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Цукербергийн өөрийн хөрөнгө нь ойролцоогоор 52 тэрбум ам.доллар байжээ. Одоо хувьцааны үнэ нь бага багаар нэмэгдэж байгаа. Money сэтгүүлийн дүгнэлтээр эцсийн дүнд жилийн алдагдал нь 15 тэрбум орчим болж магадгүй ажээ.

+ There are no comments

Add yours