Тэрбээр “Баримттай мэдээллийг хариуцлагатай УИХ-ын гишүүн дэлгэсэн байна лээ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг яам шалгадаггүй. Прокурор, мөрдөн байцаах байгууллага шалгадаг. Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх нөлөөгөө ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгох үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг. Улс төрд нөлөө бүхий хүн албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол хүнд гэмт хэрэгт тооцдог. Найман жил хүртэлх хугацаагаар хорих ялтай. Хуулийн өмнө хүн бүр адилхан байх ёстой” гэв.
+ There are no comments
Add yours