Улмаар эмч нар хордсон хүүхдүүдэд үзлэг хийж, шинжилгээ авчээ. Мэргэжлийн хяналтын байгууллага хүүхдүүдийн идэж уусан хоол, ундны уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулахаар аймгийн төв рүү явуулсан байна. Өчигдрийн байдлаар 37 хүүхэд эмнэлэгт хэвтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Сумын эмнэлэг нь 20 ортой, хүрэлцээ багтаамж муутай тул охидын дотуур байранд арван ор дэлгэж, хөнгөн хордсон есөн хүүхдийг эмч, сувилагчийн хяналт дор эмчилж байгаа аж.
Дөрвөн хүүхэд хүндэвтэр байдалтай байгаа бол бусдынх нь биеийх байдал дунд зэрэг байгаа тухай холбогдох албаныхан мэдээлжээ. Өвчилсөн хүүхдүүдээс толгой өвдөх, эргэх, дотор муухай оргих, бөөлжис хүрэх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Ялангуяа суулгалт их байгааг эмч нар ажиглажээ. Мөн халуурсан хүүхдүүд ч байгаа юм байна. Хүүхдүүд ямар хоолонд хордсон эсэх урьдчилсан дүгнэлт гараагүй. Өнгөрсөн тав дахь өдөр идсэн будаатай хуурганаас хордлого авсан байж болзошгүй байгаа аж.
Тухайн өдрийн оройноос эхэлж хүүхдүүд бөөлжиж, анхны шинж тэмдгүүд нь илэрсэн байна. Эцэг эхчүүд бол халуун бууруулах, өвдөлт намдаах эм өгөөд, бүр болохгүй болохоор нь эмнэлэгт ханджээ. Одоогийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийгдэж байгаа аж.
+ There are no comments
Add yours