Энэ сарын 5-ны өдрийн өглөөний 09:30 цагт Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын нэгэн айлд байсан 76 настай иргэнийг үл таних этгээд дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 76 настай иргэн З-ийн гэрт халдан орж, шүүгээнд нь байсан хутгаар айлган сүрдүүлж, зүүж байсан монетон ээмгийг чихийг нь сэтэлж авсан байна. Мөн айлд байсан үнэд хүрэх зүйлсийг нь дээрэмдэн авч улмаар хэргийн газраас зугтсан аж.
Хэрэг явдал болсны дараа 76 настай иргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр алба хаагчид хэргийн газарт очиж шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтын ажиллагааны үеэр тус дээрмийн хэргийг үйлдсэн этгээд нь өмнө дөрвөн удаагийн ял шийтгэл эдэлж байсан нь тогтоогдсон байна. Улмаар сэжигтэнг биеэ хамгаалах чадваргүй иргэнийг мэдсээр байж дээрэмдсэн, дээрэмдэх үеэрээ биед нь хүнд гэмтэл учруулсан, оргон зайлсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна. Тус хэргийг үйлдсэн гэх сэжигтэнг одоогоор баривчлаагүй байгаа бөгөөд улсын хэмжээнд шуурхай эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан дээрмийн хэрэг эрс нэмэгддэг талаар албаныхан мэдээлэв. Эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дээрмийн гэмт хэрэг үйлдэж иргэдийг эд хөрөнгө болон эрүүл мэнд, амь насаар нь хохироодог байна. Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүлээн авалт, баар зоогийн газраас гарч буй иргэдийг бүлэглэн дээрэмдэх тохиолдол гардаг тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангахаас гадна шинэ жилийн баяр, хүлээн авалт зохион байгуулж байгаа байгууллагууд иргэд, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сэрэмжлүүлж байна.
Мөн гудамж талбайд үйлдэгддэг дээрмийн гэмт хэрэг сүүлийн үед гэртэй байсан иргэд рүү дайрч, их хэмжээний хохирол учруулж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Иргэд гэртээ байх нь аюулгүй гэж үздэг байсан бол сүүлийн үед гэрт нь халдаж элдэв мэсийн зүйлээр айлган сүрдүүлж дээрэм хийх тохиолдол гарах болжээ.
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...