Машинаа угаалгах гэж очоод газанд хорджээ

Энэ сарын 13-ны өдөр 17:30 минутад Цэргийн төв эмнэлэгт газанд хордсон хүн яаралтай  ирж эмчилгээ хийлгэсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн авто угаалгын газарт машинаа угаалгаж байсан 29 настай иргэн тус угаалгын төвөөс алдсан авто газанд хордсон байна. Ийнхүү иргэний бие муудаж, түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэгджээ.

 

Тус иргэн одоогоор Цэргийн төв эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин техникийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй тус угаалгын төвийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж байна.

+ There are no comments

Add yours