“Мэдлэгтэй хүн бол алт шиг л нэр хүндтэй. Гэхдээ мэдлэгтэй хүн мэдрэмжтэй байж чадвал ус шиг л үнэ цэнэтэй” гэсэн эртний Грек үг байдаг. Үнэхээр ч зүгээр л номон дээр байдаг зүйлийг маш сайн тогтоосон эрдэмтэн эсвэл инженер, саятныг би бараг л харж байсангүй. Тэд бүгдийг амьдрал дээр туршиж, өөрөө бүгдийг эрж хайж, зарим нь бүр огт байхгүй шинэ зүйлийг ч нээж хүн төрөлхтөнд бас өөрөө өөртөө алтнаас илүү ус шиг хэрэгтэй нэгэн болж хүндлэгддэг. Өөртөө байгаа боломжийг багахан байсан ч олж хараад өөрөө өөртөө ус болгож ашиглаж чаддаг нэгэн байгаасай гэж бодсондоо Гоолингоо нь чамдаа гадны нэр хүндтэй Их сургуулиудын үнэгүй хичээлээ цацдаг цахим хуудсуудын талаар хүргэж байна. Бусад хүмүүс хэдэн мянган доллар төлж байж олж авдаг мэдлэгийг үнэгүй авах боломж бидэнд нээлттэй байна. Гагцхүү үүнийг хүсэх л хэрэгтэй юм:
1. Massachusetts Institute of Technology – http://web.mit.edu/
Массачусетийн Технологийн Их сургуулийн онлайн хичээлүүд хамгийн их хандалттай байдаг ба орон орны маш олон эрдэмтэн докторууд хүртэл энэ онлайн хичээлийг үзэж зайны сургалтанд хамрагддаг аж. Маш олон инженерийн ухааны хичээлүүд энэ сайтаар үнэгүй цацагддаг.
2. Harvard University – http://www.extension.harvard.edu/
Харвардын их сургуулийн онлайн сургалтын албан ёсны вэб хуудас юм. Харвардын их сургуулийн гэрчилгээ авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Миний хувьд улс төр болоод соёл судлал, сэтгэл судлал, гүн ухааны хичээлүүдэд нь үнэхээр сонирхолтой.
3. Stanford University – http://stanford.edu/
Стэнфордын их сургуулиас оюутнууддаа санал болгодог бүхий л хүний хөгжлийн сургалт лекц энэ сайт дээр тавигддаг. Ганцаарчилсан болон улирлын сургалтын сонголттой байдаг ба зайнаас суралцах боломж илүү уян хатан байдаг. Гэхдээ чи эхлээд багш нарын хичээлүүдийг онлайнаар маш сайн сонсож шинжлэх ухааны нэр томьёог гадарладаг болох хэрэгтэй.
4. Berkeley University of California – http://www.berkeley.edu/
Энд Берклийн их сургуулийн онлайн курсын бүх ангийн хичээлүүд тавигддаг. Дээрх их сургуулиудтай харьцуулахад сонголт цөөвтөр боловч олон чухал хичээлүүдтэй. Бас бусад хуудсуудаас илүү эмх цэгцтэй ба хайлтын систем нь ч илүү боловсронгуй.
5. Utah State University – http://www.usu.edu/
Юта мужийн их сургуулийн бүх үндсэн болоод хүний хөгжлийн хичээлүүд байнгын шинэчлэгдэж орж ирдэг. Мөн сонгодог зохиол бүтээл, уран зураг, урлаг соёлын талаар олон сонирхолтой хичээлүүд энэ сайтад бий.
6. University of California, Irvine – http://www.uci.edu/
Калифорний Ирвайн хоётын их сургууль нь дэлхийн шилдэг 100 Их сургуулийн тоонд багтдаг. Онлайн сайт нь ч нэлээд нууцлалтай. Бүртгэл мэдээлэл гэх мэт олон шат дамжлагатай ч хуулийн талын олон улсын шинж чанартай кэйсүүд, тэдгээр дээрх хичээлүүд нь маш сонирхолтой.
7. The Open University – http://www.open.edu/openlearn/
Урлаг, Бизнес, Боловсрол, Хэл судлал, Иргэншил төв, Хөгжил, Хууль, Инженер, Шинжлэх ухаан, Технологи гэх мэт маш олон салбар сургуулийн хичээлүүд болон лаборатори ангийн үндсэн хичээлүүдийн бичлэг энд тавигддаг. Энэ вэб сайтаас бүхий л мэдлэг мэдээллийг чөлөөтэй авах боломжтой.
8. Coursera – https://www.coursera.org/
Маш олон их сургууль, боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг сайт юм. Олон салбарын өргөн хүрээний сэдвээс хайлт хийх боломжтой. Гүн гүнзгий мэдлэг олж авахаас гадна гадны их сургуулиудтай холбогдох боломж байнга гарч ирдэг.
9. Carnegie Mellon University – http://www.cmu.edu/
Карнеги Мелон Их сургууль нь Өмнөд Австралид нээгдсэн анхны гадаадын их сургууль юм. Английн нэрт “Times Higher Education” сэтгүүлээс гаргасан зэрэглэлээр дэлхийн топ 20 сургуулийн жагсаалтанд орсон. Зөвхөн магистрын түвшний сургалт явуулдаг сургууль юм.
10. Open Culture – http://www.openculture.com/
Өөрт тохирох хичээлээ сонгож чадахгүй байгаа бол энэ сайт олоход чинь туслах болно. Олон алдартай их сургуулийн 1000 гаруй лекцийг нэгтгэсэн байдаг. Хэрвээ хэл сурахыг хүсч байгаа бол 48 хэлнээс хүссэн хэлээ сонгон сурах боломжтой шүү. Чиний мэдэх цахим сургалттай сургуулиуд энд байхгүй байвал сэтгэгдлээр үлдээж, найзууддаа зөвлөөрэй.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...