Related image

 Олон сарын туршилтын дараа жолоочгүй машины технологи хөгжүүлдэг Waymo компани албан ёсоор анх удаа олон нийтэд зориулсан таксины үйлчилгээгээ нээлттэй болгож байна. Waymo One үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэд 24 цагийн турш жолоочгүй машинаар үйлчлэх боломжтой. Waymo One үйлчилгээ 10-р сард Калифорн мужид үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авч, бусад 6 мужийн 25 хотууд руу ч үйл ажиллагаагаа тэлэх зорилготой ажиллаж байгаа. Одоогоор үйлчилгээ нь Финикс орчмын хотууд болох Темпе, Меса, Чандлерт нэвтэрч эхлээд байна. 

‘’Жолоочгүй машины технологи  бүгдэд маань шинэ үйлчилгээ болохоор бид хэрэглэгчийн аюулгүй байдал тав тух дээр онцгой анхаарч  ажиллаж байгаа’’ хэмээн Waymo компаний үүсгэн байгуулагч онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Онцгой байдлын албаныхан 947 хүний амь насыг аварчээ
Next post Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ