Монголын ан агнуурын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ан агнуурын бүс хариуцдаг компаниуд тэргүүтэй салбарынхан анхдугаар чуулганаа хийлээ. “Ан агнуур загасчлалын үндэсний анхдугаар чуулган”-д оролцогчид Зэрлэг ан амьтныг хамгаалах асуудлаар их ярьдаг боловч амьдрал дээр хэрэгжиж байгаа зүйл маш бага байдаг. Жишээ нь, хуулиар тарвага агнахыг хориглосон гэдгийг мэддэг ч бодит амьдрал дээр агнасан хэвээр байгаа.
Улмаар худалдан борлуулдаг асуудал байсаар л байна. Тиймээс ан амьтныг хамгаалах ажлыг илүү бодит болгох, нутгийн иргэдийг чадавхжуулах, мэдлэгтэй болгох замаар энэ бүхнийг шийдэх зайлшгүй шаардлага бий болсон. Хууль бусаар агнаж байгаа ан амьтны тухай судалгаа манай улсад байдаггүй. Тэр ч бүү хэл хэчнээн анчинтай вэ гэдгээ ч мэдэхгүй.
Анчид болон сонирхогчдыг бүртгэлжүүлж, хариуцлагажуулах ажлыг ирээдүйдээ хийхгүй бол болохгүй байна. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд бүртгэлжүүлж, ангийн сургалтад хамрагддаг журманд шилжчихвэл бүх асуудал шийдэгдэнэ. Энэ бүхнийг зохион байгуулах зорилгоор энэ чуулганыг зохион байгууллаа. Ан агнуур, загасчлал гэж ялгасан нь учиртай. Ан агнуур нь тусгай зориулалтын ан агнуурын нөхөрлөл холбоодоор дамжин хийгддэг.
Харин загасны спорт ан агнуурын төрөлд ордог. Тул загасыг гэхэд олзворын ан гэдэг асуудлаар хандаж болдоггүй. Үзмэр болгон өлгөх ёсгүй. Тухайн загасаа бариад буцаагаад тавьдаг. Тиймээс байгалийн хишиг буян болсон эдгээр нөөц баялгаа зүй зохистойгоор ашиглаж, хамгаалах.салбарын хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах цаг нь болсон” зэргийг онцлон, шийдвэрлэх арга замыг дэвшүүлж байлаа.
Энэ үеэр ан агнуур болон загас агнуур, загасчлалын асуудлуудаар салбар хуралдааныг зохион байгуулсан юм. Ан агнуурын салбар хуралдаанаар Монголын ан агнуурын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Баттулга “Олзворын ангийн уламжлал олон улсын туршлага анчны ёс зүй” сэдвээр, “Алтайн нүүдэлч” ТББ-ийн тэргүүн Ё.Онон “Агнуурын бүс нутгийн менежмент: бодит байдал, бэрхшээл шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан.
Харин Загас агнуур, загасчлалын салбар хуралдаанаар Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан “Монгол орны агнуурын загасны нөөц ашиглалт хамгаалал” сэдвээр, “Монголын загасчлах спортын холбоодын нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Тэмүүжин “Монгол орны спорт загасчлалын өнөөгийн байдал, ололт амжилт цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьж оролцогчид харилцан санал солилцлоо. Мөн энэхүү чуулганы үеэр ан агнуур, загас агнууртай холбоотой үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн юм.
БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын мэргэжилтэн Н.Жамъяанхүү “Монгол Улсын ан агнуур, загасчлалын эрх зүйн орчин уламжлал, өнөөгийн бодит байдал, бэрхшээл гарц” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр “Ан агнуурын олон хууль дүрэм бий.
Тухайлбал, “Амьтны тухай хууль” хориглох хугацаа, арга хэрэгсэл, нэн ховор амьтанд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйгээр ялгасан байдаг. Эдгээрийг зөрчих юм бол Эрүү болон Зөрчлийн хуулинд тодорхой заагаад өгчихсөн. Зөрчлийн хууль гарахаас өмнө хохирлын хэмжээг тооцдоггүй байсан. Нэн ховор ан амьтныг агнасан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Тусгай хамгаалалттай газар ан агнасан бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Нэн ховор амьтнаас бусад амьтныг агнасан бол Зөрчлийн хуулиар шийтгэнэ. Маш олон тоогоор агнасан бол экологид хор нөлөө үзүүлсэн гэж үздэг. БОАЖЯ нь төрийн захиргааны байгууллага учраас бодлогоо боловсруулан танилцуулах үүрэгтэй. Цагдаагийн болон хууль хяналтын байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьдаг. Харин зөвшөөрөлгүй ан хийсэн мэдээлэл бидэнд ирэхэд хуулийг хэрэгжүүлэгч болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, Цагдаагийн байгууллагад буюу улсын мөрдөн байцаах газрын хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт хэргийг шилжүүлдэг” гэлээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...