Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Дархадын хотгороор 28-33 градус,  Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

+ There are no comments

Add yours