Өнөөдөр болох үйл явдлын тойм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 

09.00 цагаас “Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэлнэ.

ХСИС-ийн “Эрдмийн танхим”-д 

09.00 цагаас “Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” онол практикийн бага хурал болно.

“Blue Sky” зочид буудалд

09.00 цагаас АТГ-аас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлэг зохион байгуулна.

МУИС-ийн Номын санд

09.00 цагаас “Хөрсний бохирдол ба шийдэл” үндэсний эрдэм шинжилгээний бага хурал болно.

МУИС-ийн Номын санд 

09.30 цагаас “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” хуульчдын чөлөөт хэлэлцүүлэг болно.

МҮХАҮТ-д 

09.30 цагаас  “Хүнд суртлын индекс” судалгааны баг 2000 гаруй аж ахуйн нэгжид хийсэн үнэлгээгээ танилцуулна.

“Номадик бизнес центер”-т

09.30 цагаас БСШУСЯ-наас соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил” сургалт зохион байгуулна.

Хангарьд ордонд 

10.00 цагаас НИТХ-ын ээлжит хуралдаан болно.

Монголын хүүхдийн ордонд 

10.30 цагт Нийслэлийн архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал болно.

Их, Бага Баянд /Цэргийн амралт орчимд/

11.00 цагт Сэлбэ голын эх болох Их, бага баянгийн явган аяллын замын нээлт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт  Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ХӨСҮТ-д 

13.00 цагаас Олон Улсын Эрүүл мэндийн Дүрмийн ширээний дасгал сургуулилтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Корпорейт конвейшн центрт

15.00 цагаас  “Алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын чуулган” болно.

+ There are no comments

Add yours