Орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журамд өөрчлөлт орсон талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Журамд өөрчлөлт орсноор амины орон сууц барихад зориулан 60 хүртэл сая төгрөгийн зээл олгох боллоо. Бас нэг том өөрчлөлт бол ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэд зарцуулагддаг 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум төгрөгт хүргэхээр боллоо. Үүнийг дагаад хүртээмж бараг хоёр дахин нэмэгдэнэ.
Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учраас зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах боломжгүй байна. ОУВС-тай тохирсны дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Сангийн яаманд шилжүүлнэ. Тэр үед хүү, урьдчилгааг бууруулах боломж бүрдэнэ.
“Буянт-Ухаа 2″ хороололд баригдаж буй 972 шинэ орон сууцнууд ашиглалтад орохоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, түрээсийн орон сууцны санд оруулах эсэхийг шийднэ” гэлээ.
+ There are no comments
Add yours