“Болор цом” наадмын бүртгэл эхэллээ

“Болор цом” наадмын бүртгэл эхэллээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найраг, шүлэгчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэлжээ

36 дахь удаагаа зохион байгуулагдаж буй эл наадамд уралдах шүлгийг өчигдрөөс энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм. Түүнчлэн бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар бүтээл авахгүй хэмээн анхааруулжээ. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

“Болор цом-36” наадмын тов хараахан гараагүй бөгөөд Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

"Болор цом" наадмын бүртгэл эхэллээ

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад пасспорт захиалахад цээж зураг авч очих шаардлагагүй боллоо

Гадаад пасспорт захиалахад цээж зураг авч очих шаардлагагүй боллоо

2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үндэсний энгийн гадаад паспортын захиалга авахдаа цээж зураг шаардахгүй болж буйг Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээллээ.  Учир нь гадаад...