Ойрын хугацаанд нэгэн гайхалтай үйл явдал болох төлөвтэй. Япон улс дэлхийн II дайнаас хойш анх удаагаа давшилтын зэвсэглэлийн төрлүүдтэй болох гэнэ. Нэг үгээр тус орон бүрэн хэмжээний армитай болно.
Арванхоёрдугаар сард тус орны парламент “Үндэсний батлан хамгаалах хөтөлбөрийн удирдлага болгох зарчмууд” гэсэн баримтыг батлах юм. Японы хэвлэл мэдээлэлд бичиж байгаагаар тэр баримтад олон төрлийн зориулалттай Америкийн F-35 сөнөөгч-бөмбөгдөгч 100 онгоцыг авах зардал суусан байх ёстой ажээ. Японы өөрийгөө хамгаалах хүчин тийм 42 онгоцтой. Тэд нь хуурай газрын байрлалтай F-35А онгоцууд юм.
F-35B гэсэн сөнөөгч-бөмбөгдөгчийн хөлөг онгоцноос хөөрөх хувилбарыг энэ удаа сонгох ёстой. Эгц хөөрч, буух системтэй эдгээр онгоцуудыг хөнгөн зэрэглэлийн онгоц тээгч дээр ашиглаж болох юм. Японы Өөрийгөө хамгаалах хүчний мэдэлд байгаа “Изумо” гэдэг нисдэг тэрэг тээгч хөлөг онгоцуудаас ганц хоёрын зэргийг хөнгөн төрлийн онгоц тээгчид хувирган сайжруулж авах байх л даа.
Энэ мэдээ бол үнэндээ “хувьсгал” болсон чухал асуудал. Японд үндсэн хуулиар нь арми байхгүй, практик дээр бол байхаар ч барахгүй байгаа гэсэн хачин юм байдаг гээд л Зөвлөлтийн телевиз тухайн цагтаа хошигнож байлаа. Япончууд хариуд нь “Өөрийгөө хамгаалах хүч нь арми биш, түүнд давшилтын зэвсэг огт үгүй, танк, онгоц, их буу чинь хэн нэгэн довтолбол хамгаалах хэрэгсэл” гэж байсан юм. Гэтэл тийм хэрэгсэлд нь тусламж болгон Японыг Америк хамгаалах ёстой байжээ. Гэхдээ, хөнгөн төрлийн онгоц тээгчийг яагаад ч хамгаалалтын зэвсэг гэхгүй. Энэ нь зөвхөн довтолгооны хэрэгсэл.
Яагаад Япон гэнэтхэн өөрийн довтолгооны зэвсэгтэй болохоор шийдэв ээ?
Тус оронд милитаризмын санаа сэтгэл сэргээд өмнөд тэнгисүүдийг дахин эзлэхээр мөрөөдөв үү? гэсэн таамаглалыг шууд л хаях ёстой. Бусидогийн сэтгэлгээ, дэлхийг эзэн хааныхаа хөлд сөхрүүлнэ гэсэн төлөвлөгөө одоо зөвхөн самурайтай кинонд л үлдсэн нь мэдээж. Хааяа хааяа япон түшмэдүүд Ясүкүни сүмд очдогоос өөр дэлхийг эзлээд буулгах санаа огт илрэхгүй болсон байх. Сүмд очлоо гээд тэдэнд биш, хөршүүдэд нь л дайнч санаа төрөөд байдаг гэмээр. Коммунист эсвэл капиталист хувцас өмслөө гээд тэр үндсэрхэг үзэл нь Японд биш Хятадад, хоёр Солонгост, Вьетнам, Тайваньд л давамгайлах үзэл болдог гэлтэй.
Бүс нутгийн бусад орнуудаас илүүтэйгээр амьдралын бүхий л салбарт нь Америкийн нөлөө гүнзгий суусантай холбоотой байх.
Геополитикийн сөргөлдөөн Америк мэтийн том гүрний амбиц гэдэгт япончууд дасчээ. Курилийн арлуудын тухай ярихдаа хүртэл сэтгэлийн хөөрөл огт харагдуулдаггүй. Хойд нутгаа буцаан авах хүсэл санаа нь япончуудын цөөхөн хувийг эзэмддэг гэвэл алдахгүй. Тэд нар нь голдуу л хүйтэн дайны үеэр хүмүүжигдсэн ахмад үеийнхэн юм. Курилийг буцаан авах эрмэлзэлдээ тэд Орост хөрөнгө оруулагчдыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Курилийн сэдэв байхгүй байсан бол тодорхой хэмжээний бизнесменүүд л мөнгө авахгүй байлаа. Нэг үгээр бизнес л юм.
Гэтэл саяхнаас гадаад бодлогын тэр анзааргагүй байдал өөрчлөгдөж эхлэв. Түүний буруутан нь Умард Солонгос болов. Японтой хөрш хойгт дайны занал газар авч тэднийг зовоож эхэлсэн юм. Бас дээр нь Хятадын цэргийн хүчин чадал эрс нэмэгдлээ. Энэ бүгд нь Америкийг зовоож байгаа. Гэсэн ч Дональд Трамп Хятадтай зөвхөн Америкийн ашиг сонирхолд нийцэх бодлого явуулж байгаа ба түншүүдийн бодол санааг авч үзэхгүй нь тодорхой болоод эхэлсэн.
Тэгээд л япончууд “том ахдаа” хэрэгтэй үед хамгаална гэдэгт нь нэг л итгэл муутай болов. Тэр нь Японд энэ хурдан өөрчлөлттэй ертөнцөд өөрийн байр суурийг хайхад түлхэж байна. Тэр хайлтаа эртнээс туршигдаад ирсэн зэвсгийн хүчээр бэхжүүлэх санааг тэдэнд өгсөн бололтой.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...