Говийн бүсийн нярайн тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах 370 сая төгрөгийн төслийг эхлүүллээ

“Энержи Ресурс” компани, “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын эмнэлэг дэх Нярайн тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийг эхлүүллээ. Нийт 370 сая төгрөгөөр хэрэгжих төслийн санхүүжилтийг өнөөдөр “Энержи Ресурс” компаниас албан ёсоор гардуулж өгөв.

“ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛД “ЭНЕРЖИ РЕСУРС” ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХАНДИВЛАСАН”

“Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Өнөөдөр “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтарч ажиллахаар хандивыг гардуулж өглөө.

Тус ТББ-аас говийн бүсийн аймаг, сумдын эмнэлгийн Нярайн болон хүүхдийн тасгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж, манай компани санхүүжүүлэхээр тогтсон. Нийт 370 сая төгрөгийн тусламж үзүүллээ.

Бид “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-ын залуучуудыг сэтгэлээрээ олон жил зүтгэснийг нь үнэлж, цаашид төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа учраас хамтран ажиллахаар болсон юм.

+ There are no comments

Add yours