Жилийн өмнө АТГ-ынхан МХЕГ-ын хэлтсийн хоёр даргыг авлигын хэргээр баривчилж, саатуулж байсан билээ. Энэ хугацаанд шалгагдсан хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгожээ гэсэн мэдээлэл гарч байсан. Тодруулбал, нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр гурван саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, Дотоод хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд багагүй хугацаа өнгөрөөд буй.
Тэгвэл тус газарт удаан хугацаанд дарагдсан хавтаст хэргийг хоёр хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн талаар шүүхийн эх сурвалж мэдээлэв. Энэ хэрэгт 20 гаруй аж ахуй нэгж, компани холбогдсон байгаа аж. Удахгүй шүүх хурлын тов зарлагдана.
Жилийн өмнө сэжигтэн Б.Аззаяа Н.Баярсайхан хоёрыг шүүхийн захирамжаар цагдан хорьсон ч нэг сар саатуулаад суллаж, гадуур байцаалт явуулах шийдвэрийг гаргасан байдаг. Тэр хоёрт аргагүй байдалд орж, авлига өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг мөрдөн байцаалтаар тогтоосон. МХЕГ-ийн газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нэг аж ахуй нэгжээс доод тал нь гурван сая түүнээс дээш төгрөгийн авлига авдаг байсан аж.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...