Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 80.361 хүн хамрагдахаас 79.419 хүнийг хамруулжээ.
Тухайлбал улирлын томуугийн вакцинаар эрүүл мэндийн байгууллагын ажилтан 6591, эрсдэлт бүлгийн 16.186 буюу 10.176 хүнд нэмэлтээр, сонгогдсон 160 цэцэрлэг, мөн нэмэлтээр 37 цэцэрлэгийн нийт 56.341 хүүхдийг 1-р тунгаар, сайн дурын дархлаажуултаар 301 хүнийг тус, тус дархлаажуулсан байна.
Томуугийн вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд 15 мянган төгрөгөөр хийж байгаа бол бусад хувийн эмнэлгүүдэд үүнээс харьцангуй үнэтэй хийж байна. Тухайлбал, “Интермед” эмнэлэгт 45 мянга, “Wellness Med” эмнэлэгт 40 мянга төгрөгөөр томуугийн вакцин хийж байгаа бол “Family Clinic” болон “УБ-Сонгдо”, “Юнимед” зэрэг эмнэлэгт 35 мянга төгрөгөөр хийж байна.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...