Технологийн өндөр хөгжилтэй тус улсын хүн амын 44 хувь нь өөрийгөө сүсэг бишрэлтэй гэж үздэг гэсэн тоо бий. Тэдний ихэнх нь уламжлалт шашны сүм хийдүүдэд харьяалагдаж, орлогынхоо 10 хувийг хандивладаг байна.
Нөгөө талд нь өөрийн гэсэн шашны шинэ урсгал номлолыг бий болгож, өөрийгөө тэргүүнд нь залсан 60 орчим хүн байдаг ажээ. Тэдний зарим нь луйвар, тархи угаалт, залилан мэхлэлт явуулсан хэрэгт үе үе нэр холбогдож байдаг.
Өнөөдөр ял сонссон Ли Жэйрок нь Сөүлийн ядуу дүүрэгт 1982 онд Манмин нэртэй сүм байгуулж байжээ. Эхлэхдээ 12 дагагчтай байсан тэр өнөөдөр 130,000 бишрэгчтэй болж өргөжсөн байна.
Энэ оны эхээр Өмнөд Солонгост #MeToo хөдөлгөөн өрнөж эхлэхэд Ли багшийн гурван шавь удаа дараа хүчиндүүлж байснаа анх удаа дэлгэсэн юм.
Өөрийгөө “амьд Бурхан” гэж өргөмжилдөг багшийнхаа халдлагыг эсэргүүцэж чаддаггүй байснаа тэд хэвлэлд ярьсан байна.
Ингээд нийт найман эмэгтэй дагагч шүүхэд гомдол гаргаж, урт хугацааны турш тус бүр олон арван удаа хүчиндүүлж байснаа дэлгэжээ.
Одоо 75 настай Лигийн өмгөөлөгч гомдол гаргасан эмэгтэйчүүдийг шашны номлолоо зөрчиж шийтгүүлсэндээ өширхөн багшийгаа гүтгэж байна гэж тайлбарласан байна.
Гэвч Сөүл хотын төв тойргийн шүүх Ли Жэйрокыг буруутай гэж үзэн 15 жил шоронд хорих ял оноожээ. Засгийн газрын 2015 оны судалгааны дүнд өгүүлснээр Өмнөд Солонгосын иргэдийн 28 хувь нь Христийн сүм хийдүүдэд харьяалагддаг гэсэн бол 16 хувь нь өөрийгөө Буддист гэсэн байна.
Гэхдээ өөр эх сурвалжийн тооцоолсноор Христ шүтлэгтнүүдийн хоёр сая орчим нь ямар нэг гаж урсгал, номлолын дагагчид байдаг гэжээ.
Мөн 60 орчим хүн өөрийгөө Есүс Христийн дараа тодорсон бурхан гэж өргөмжилдөг байна.
Тэдний заримын номлол аюултай үр дүнд хүргэсэн тохиолдол бий. Тухайлбал 1987 онд Одэйян нэртэй дэлхийн сүйрлийг зөгнөдөг бүлгийн 32 гишүүн тэргүүнийхээ хамт амиа хорлосон байдалтай олдож байжээ. Тус бүлгийн тэргүүн гэмт хэрэгт сэжиглэгдэж, цагдаад шалгагдаж байсан гэдэг.
Өнгөрсөн онд албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүүн Сил нь шашны шинэ урсгалын тэргүүн Чой Тэй Миний охин байсан юм.
Эцэг Чой нь Буддизм, Христ, бөө мөргөлийн холимог номлолтой Ёнсэгё нэртэй сүмийг байгуулж, залуу Пак Гын Хэгийн оюун санаанд нөлөөлж байсан гэлцдэг.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...