УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хуралдаанаар нийт 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг нь хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд багтжээ.
Мөн Нотариатын тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Эрүүл мэндийн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
+ There are no comments
Add yours