Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНСУ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгч NSDevil байгууллагатай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд UBT буюу смарт төхөөрөмжид суурилсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газартай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Сургалт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад Хөвсгөл аймаг болон ойролцоох аймаг, сумдаас ирсэн 47 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Тус сургалтаар одоо хэрэгжиж буй цахим болон цаасан шалгалтын системийг дэвшилтэд технологи ашиглан сайжруулах, олон улсын туршлага нэвтрүүлэх боломжийн талаар мэдээлэл өгсөн.
Сургалт, шалгалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс авсан судалгааны үр дүнгээс танилцуулбал:
UBT технологи нь шалгуулагчийн мэдлэгийг олон талаас нь үнэлэх боломж олгох, шалгалтын цагийг үр дүнтэй зарцуулах, тог цахилгаан, интернэтгүй үед цахим шалгалтыг зохион байгуулах давуу талтай юм. Мөн шалгуулагчийн асуулт тус бүрт зарцуулсан хугацаатай танилцах, түүн дээр анализ хийх, асуултын чанарыг сайжруулах хөгжүүлэх боломжийг шалгалт зохион байгуулагч талд олгодог байна.
Тус шалгалтын системийг олон улсын анагаахын их дээд сургууль болон эрүүл мэндийн байгууллагуудад өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд ЭМХТ нь энэхүү дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн шалгалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авдаг болох нөхцлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байн
+ There are no comments
Add yours