Монгол төрийн нэрийг барьж “идэгчид”-ийн цуваа орон нутаг руу хүрээгээ тэлсэн нь Увс аймаг. Их хурлын гишүүн эмэгтэйн хэлсэн шиг “мэдээлэлтэй хүн л авдаг” зээлийг хаа байгаа баруун хязгаарын компанийн захирал хүртсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй байв. Учир нь, Увс аймгийн иргэдийг төдийгүй, тус аймгаар зорчих иргэдийн шатахууныг гайгүй сайн хангаж, тэр хэрээрээ хэтэвчээ түнтийлгэгч Б.Норовсамбуу гэгчийн Ундарга Увс ХХК нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж 26.607.028 \27 тэрбум, 607 мянга гаруй\ төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадсан сүйхээтэй нэгэн.

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы далд ивээн тэтгэгч, хэтэвч нэг шахам байдаг учир шатахуунтай холбоотой бүхий л зээл, хөнгөлөлтөд хамрагддаг хэмээн нутгийн иргэд Ундарга Увс компанийн захирал Б.Норовсамбууг таатай бишээр ярих нь олон байв. Түүгээр зогсохгүй Б.Норовсамбуугийн эхнэр нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, аймгийн 1-р цогцолбор сургуулийн захирал нэгэн аж. Төрийн жинхэнэ албан хаагч буюу сургуулийн захирал хүн төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах нь Увс аймагт “хэвийн үзэгдэл” байх төдийгүй, тэр дундаа аймгийн Засаг ноёнтой хүзүү хэрээтэй, хөл тушаатай байдаг бол бүүр ч асуудалгүй байдаг болсоны жишээ хэмээн дургүйцэх иргэд олон ч алс холын энэ аймагт асуудал гаргавал “нам дарчихдаг” улс төрийн хяналт маш өндөр гэнэ. Ийм л нэг хяналтын үзүүр хөвөрч, их том танилын сүлжээнд идэгдсэн их хэмжээний хөнгөлөлттэй зээлээр хэрхэн үнэ тогтворжуулж, орон нутгийн иргэдийн амьдралд дэм болсон нь тодорхойгүй, олон жилийг үдэж байгаа нь даанч харамсалтай…
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...