Монгол Улс жилдээ 7.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэж байна. Үүний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 орчим хувийг импортолдог. Импортын цахилгааны дийлэнх хувийг “Оюутолгой” компани хэрэглэдэг бөгөөд жилд 1.1 тэрбум кВт.ц цахилгаан БНХАУ-аас авдаг. Харин төвийн болон баруун бүсийн эрчим хүчний систем ОХУ-аас жилдээ 300 сая орчим кВт.ц цахилгаан хэрэглэж байна.
Жил бүр цахилгааны хэрэглээ 5-8 хувь нэмэгдэж байгаагаас шалтгаалан уурхайнуудаас авах нүүрсээ нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Тухайлбал, Багануурын уурхай жилд дөрвөн сая тонн нүүрс олборлодог.
Гэвч цаашид өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангахын тулд 10 сая тонн нүүрс олборлох шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс “Багануур”, “Шивээ-Овоо”-гоос гадна “Шарын гол”, “Адуунчулуун”, “Бөөрөлжүүт” зэрэг хувийн уурхайнуудаас нүүрс авах асуудлыг ярьж байгаа юм байна.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...