Дэлхийн бараг бүх улсад танигдсан, хэрэглэгчдийнхээ тоогоор тэргүүлэгч Colgate брэндийн шүдний оог хавдар үүсгэж буйг илрүүлжээ. Эрдэмтдийн хийсэн шинжилгээний дүнд Colgate оонд хүний эрүүл мэндэд хортой, хорт хавдрыг түргэсгэдэг байж болзошгүй Triclosan (триклосан) хэмээх аюултай бодис агуулагддаг гэдэг нь тогтоогдсон байна. Химийн хорт бодис судлалын сэтгүүлд нийтлэгдсэнээр триклосаныг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хорт хавдрын эсүүд олширч байжээ. Триклосанын аюултай нөлөөг судлаж илрүүлсэн ганц судалгаа нь энэ биш бөгөөд өмнөх судалгааны дүнд ч хүний биед хортой, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдож байсан аж. Триклосан нь хүний арьсанд хурдан шингэдэг, гормоны үйл ажиллагаанд саад учруулж, дотоод шүүрлийг процессийг сааруулдаг байна. Environmental Health Perspective сэтгүүлд 2008 нийтлэгдсэн судалгааны дүнгээс танилцуулья. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 6-аас дээш насны 2517 хүний биед хийсэн сорилоор тэдний 75 хувийнх нь шээсэн триклосан бодис илэрсэн гэдэг. Химийн үйлдвэрт өргөн ашигладаг уг бодисыг ахуйн хэрэглээний хэд хэдэн угаалгын нунтаг, гар ариутгагч шингэн, үжлийн эсрэг бэлдмэлийн найрлагад байсныг ч илрүүлсэн байна. Триклосан эхлээд арьсанд нэвтэрч (маш хурдан нэвчиж нэвтэрдэг онцлогтой), дараа нь цусанд орж, улмаар дааврын тэнцвэрийг алдагдуулж хүний эрүүл мэндийг сүйтгэдэг гэнэ.
.jpg)
Харин Colgate компани уг мэдээллийн хариуд өөрийн нэрийн шүдний ооны найрлагад байгаа триклосаны хэмжээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээний биш гэжээ. АНУ-ын Засгийн газраас триклосаныг ашиглалтыг хэрхэн зохицуулах талаар ямар хориг тавьсан зүйл байхгүй бөгөөд дэлхийд ганц Канад улс л уг бодисыг ашиглахыг бүрэн хориглосон байдаг.
Сонирхуулахад, Colgate оог 1896 онд Уиллиам Колгейт нээсэн бөгөөд анх шилэн саванд савласан оог 1873 онд худалдаанд гаргаж байсан түүхтэй. Түүнээс хойш 1920-иод онд анх удаа Малайзад экспортлосноос хойш дэлхий дахинд тархаж өдгөө дэлхийн хүн амын 45 хувь нь хэрэглэдэг гэсэн тоо бий.
Эх сурвалж: www.worldhealthcareuk.info
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...