– “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг өнөөдөр Үнэт цаасны хэчнээн компани нээж байгаа вэ?
– Үндсэндээ үнэт цаасны 54 компани хувьцааны данс нээх ёстой. Түүнээс гадна компанийн өөрсдийн хүсэл эрмэлзэл, хүчин чадал гэж байгаа. Шинээр 2.8 сая хүнд данс нээх шаардлагатай байгаа шүү дээ.
– Иргэд дансаа яаралтай нээлгэхгүй бол болохгүй гэсэн ойлголттой байна. Данс нээх хугацаа гэж байгаа юу?
-Үнэт цаасны данс нээх, хаах хугацаа гэж хуулиар заасан зүйл байхгүй. Тухайн хүний л эрмэлзэл шүү дээ. Дансаа нээлгээд, хувьцаагаа бүртгэлжүүлж авья гэвэл нээлгэж болно. Дансаа нээлгэхгүй байлаа гээд 1,072 ширхэг хувьцаа нь алга болчихгүй, байж л байна. Хувьцаа нэгэнт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа учраас заавал данс нээлгэх гэж яарах ч хэрэггүй гэсэн үг.
-Хувьцааны дансыг цахимаар нээх боломж байхгүй юу?
-Цахимаар данс нээхэд гарын үсгийн баталгаажуулалтаас авахуулаад түвэгтэй асуудал байгаа. Яагаад гэвэл тухайн хүнийн дансыг гарын үсгээр баталгаажуулж чадахгүй бол дараа нь эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй.
Үнэт цаасны данс нээх, хаах хугацаа гэж хуулиар заасан зүйл байхгүй.
-Орон нутгийн иргэдийн дансыг хэрхэн нээж байгаа вэ?
– Орон нутаг дахь үнэт цаасны компаниуд нээж байгаа. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй салбар, нэгжүүд тухай орон нутагт 1,072 хувьцааны данс нээхгүйгэсэн байр суурьтай байгаа. Энэ нь дээр дурдсантай ижил эрсдэлтэй бөгөөд хамгийн аюултай.
– Хүүхдүүдийн дансыг нээхгүй гэсэн ойлголт иргэдийн дунд гарсан байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Засгийн газар хүүхдүүдийн насны хязгаарыг хоёр удаа сунгаж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн бүх хүүхдэд хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Хүүхдүүдийн дансыг асуудалгүй нээж байгаа.
– Зарим хүмүүс 1,072-оос бага хувьцаатай байгаа. Зарим нь оюутны төлбөрт өгөөд зарим нь “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр Засгийн газарт зарсан. Тэр иргэд тухайн зарсан үнээрээ хувьцаагаа авах боломжтой юу?
– Авах л ёстой. Тэр бол Засгийн хүлээсэн үүрэг шүү дээ. Засгийн газар тогтоолоор баталчихсан асуудал.
Үнэт цаасны данс нээх Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 50 компанийн хаяг:
Д/д | ҮЦКомпанийн нэр | Дүүрэг | Хаяг | Утас |
---|---|---|---|---|
1 | “Гацуурт трейд ҮЦК” ХХК | Баянгол | 20-р хороо 2-р цахилгаан станцын баруун талд, “Гацуурт” ХХК төв оффис, 111 тоот. | Утас: 70113377 |
2 | “Зэргэд ҮЦК” ХХК | Баянгол | 4-р хороо 5-р байр 24 тоот /Ханбүргэдэй төвийн дэргэд/ | Утас: 367609; 99297779 |
3 | “Лайфтайм инвестмент ҮЦК” ХХК | Баянзүрх | 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, “Рояал” бизнес центр, 405 тоот | Утас: 70121418 |
4 | “Мэргэн санаа ҮЦК” ХХК | Баянзүрх | 15-р хороолол 30-р байр 5-р орц 67 тоот /Баянцээл худалдааны төвийн хойно/ УБ ХОТ БЗД 7-РХОРОО 15-Р ХОРООЛОЛ 30-67 | Утас: 11-451626; 99193878 |
5 | “Монгол секюритиес ҮЦК” ХК | Баянзүрх | 8 хороо,”22-р бааз” ХК-ийн байр 201 тоот, Салбар: СБД, 2-р хороо, Сөүлийн гудамж 10, Чонон бүрт төв 202 тоот | Утас: 70120708; 86875387 Факс: 70120708 |
6 | “Масдак үнэт цаасны компани” ХХК | Баянзүрх | 14 хороо Халдвартын хойно “БОРХ” төвийн 402 тоот | Утас: 99881008, 96811008 Факс: 99881008 |
7 | “Санар ҮЦК” ХХК | Баянзүрх | 5-р хороо, Энх тайвны өргөн чөлөө-64 “EDO Building” 400 тоот | Утас: 96669730; 99167312 Факс: 96669730 |
8 | “Таван богд ҮЦК” ХХК | Баян-Өлгий аймаг | Баян Өлгий сум төв талбай 5 баг 24 байр 3тоот | Утас: 99089224 |
9 | “АСЕ энд Т Капитал ҮЦК” ХХК | Сүхбаатар | 5-р хороо, Сөүлийн гудамж-37, Смарт билдинг, 301 тоот | Утас: 70101044 Факс: 70101044 |
10 | “Алтан хоромсог ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар | Утас: 77078181 Факс: 77078181 |
11 | “Азиа Пасифик секьюритис ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1-р хороо Олимпийн гудамж 16/1, Реженси Резиденс 16-р байр, 202 тоот И-мэйл: [email protected] | Утас: 77300660 Факс: 77300660 |
12 | “Ард капитал групп ҮЦК” ХХК | Сүхбаатар | 8-р хороо, бага тойруу гудамж СИТИ ЦЕНТР 10 давхар 1003 тоот | Утас: 976-77310262 , 88043898 Факс: 77310262 |
13 | “Батс ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1-р хороо, Олимпийн гудамж, Монгол-3000 байр | Утас: 76023000; 99111134 |
14 | “БиДиСек ҮЦК” ХК | Сүхбаатар | 8-р хороо Залуучуудын өргөн чөлөө 27/1 байр, БиДиСЕК Х | Утас: 7555-1919 |
15 | “Блэкстоун интернэйшнл ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бизнес тауэр, 907 тоот | Утас: 95012505 Факс: 95012505 |
16 | “Блүмсбюри секьюритис ҮЦК” ХХК | Сүхбаатар | 8-р хороо,бага тойруу, Самбуугийн гудамж-32 “БлюМон тауэр”-ийн 8-р давхар 801 тоот | Утас: 91018999; 91008288 |
17 | “Булган брокер ҮЦК” ХХК | Сүхбаатар | 3-р хороо, 5-р хороолол, 9-р байр, 33 тоот /хуучнаар Хүүхдийн 100-р дэлгүүрийн урд/ | Утас: 324449; 99195114; 89999868 |
18 | “Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1-р хороо,Энхтайвны өргөн чөлөө 17, Блю Скай Тауэр, 406 тоот | Утас: 70110806, 70110803 Факс: 70110806 |
19 | “Дэлгэрхангай секюритиз ҮЦК” ХХК | Сүхбаатар | 8-р хороо, Хүүхэд залуучуудын соёлын төвийн зүүд хойд талд “GB плаза” төвийн 9 давхарт 902 тоот | Утас: 70181800; 99114648; 99093482 Факс: 70184648 |
20 | “Еврази капитал холдинг ҮЦК” ХК | Сүхбаатар | 1-р хороо, Олимпийн гудамж 16, Реженси, 3-р давхар, 314 тоот | Утас: (+976) 7711 9799 Факс: 77119799 |
21 | “Фронтиер ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 14, Элит цогцолбор Б блок, 206 тоот | Утас: 70119999 Факс: 70119999 |
22 | “Гаүли ҮЦК” ХХК | Сүхбаатар | 8-р хороо Оюутны гудамж, “Сонор плаза” төвийн 602 төв | Утас: 70153300 Факс: 70153300 |
23 | “Гранддевелопмент ҮЦК” ХХК | Сүхбаатар | 6-р хороо, Их тойруу гудамж, 73/10 байр, 37 тоот | Утас: 70149088; 99189270 Факс: 70149088 |
24 | “Гүүдсек ҮЦК” ХХК | Сүхбаатар | Сүхбаатарын талбай 8/1, Сити тауэр 1803 тоот | Утас: 11-331878; 94606454, 9460648 |
25 | “Голомт капитал ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Парк Плэйс оффисын барилга, 4 давхар, 403, 404 тоот | Утас: 70121530 Факс: 70121530 |
26 | “Гендекс ҮЦК” ХХК | Сүхбаатар | 5-р хороо, 5-р хороолол, Монгол даатгал-1 байр, 401 тоот | Утас: 313839; 99107717; 99103042 Факс: 31383 |
27 | “Ард секьюритиз ҮЦК” ХХК | Сүхбаатар | 8-р хороо,Ерөнхий сайд Амарын гудамж-2,Ард Санхүүгийн Нэгдэл компанийн байр 2 давхар | Утас: +976 11 321899 |
28 | “Новел инвестмент ҮЦК” ХХК | Сүхбаатар | 6-р хороо, Их Тойруу-49, Өег Тулга компанийн байр 304 тоот | Утас: 70121616, 99998732, 99081508, 99107435 |
29 | “Сикап ҮЦК” ХХК | Сүхбаатар | 8-р хороо, 40-1-1 | Утас: 70113980 99103980 Факс: 70113980 |
30 | “Силвэр лайт секюритиз ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1-р хороо, Чандмань төв, 303 тоот | Утас: 99942081 Факс: 95958933 |
31 | “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, 14210, Худалдаа, хөгжлийн банкны төв байр | Утас: 70100261, 70100263, 311914, 311944 Факс: 70100261 |
32 | “Зэт жи би ҮЦК” ХХК | Сүхбаатар | Сүхбаатарын гудамж, Метро бизнес төвийн 6 давхарт 603 тоот | Утас: 88116031 Факс: 88116031 |
33 | “Тэнгэр капитал ҮЦК” ХХК | Сүхбаатар | 1-р хороо, Жамъяангүнийн гудамж ICC tower буюу /International Commercial Center/, 10 давхар. | Утас: 70110637 Факс: 70110637 |
34 | “АПЕКС КАПИТАЛ ҮЦК” ХХК | Сүхбаатар | 8-р хороо, Central tower, 903 тоот | Утас: 75107500 Факс: 75107500 |
35 | “Эф Си Икс ҮЦК” ХХК | Хан-Уул | 15-р хороо, Богд хааны ордны музэйн зүүн талд, “Фидес” тауэр, 1001 тоот | Утас: 99085490 Факс: 99085490 |
36 | “Өндөрхаан инвест ҮЦК” ХХК | Чингэлтэй | 1-р хороо, “Ренталон” ХХК-н байр, 301 тоот (Баруун 4 замаас Бөмбөгөр худалдааны төврүү өгсөх замд Элба дэлгүүрийн зүүн хойд талд байрлах 4 давхар ягаан байшин) | Утас: 11-329292; 98329192 |
37 | “Аргай бэст ҮЦК” ХХК | Чингэлтэй | 1-р хороо 2-р 40 мянгат 1-р байр 33 тоот | Утас: 11327026, 96068582, 80804050, 91912913 Факс: 327026 |
38 | “Блюскай секьюритиз ҮЦК” ХК | Чингэлтэй | 3-р хороо, “Монгол-Тайваны төв” 207 тоот | Утас: 70129060, 99048810 Факс: 70129060 |
39 | “Хүннү Эмпайр ҮЦК” ХХК | Чингэлтэй | 4-р хороо, Самбуугийн гудамж, 16/4 тоот, Хот Айл оффис 3-н давхар 34 тоот | Утас: 7777-8881, 88053313 |
40 | “Эм Ай Би Жи” ХХК ҮЦК | Чингэлтэй | 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж 6/6, Монруд байр, 100 тоот | Утас: 362620; 99998707 |
41 | “Эм Ай Си Си” ХХК | Чингэлтэй | 1-р хороо NTN тауэр, 7 давхар | Утас: 70112024 Факс: 70112024 |
42 | “Монсек ҮЦК” ХХК | Чингэлтэй | 2-р хороо, Орон зай төвийн 701 тоот | Утас: 70153090 91918840 Факс: 70153090 |
43 | “Эс Жи Капитал ҮЦК” ХХК | Чингэлтэй | 3-р хороо, Peace tower, 13-6 тоот | Утас: 7011-2191 |
44 | “Стандарт инвестмент ҮЦК” ХХК | Чингэлтэй | 1-р хороо, 1-р дөчин мянгат, “Б”8-р байрны 2 тоот | Утас: 70114433 Факс: 70114433 |
45 | “Тулгат чандмань баян ҮЦК” ХХК | Чингэлтэй | 1-р хороо, Жуулчны гудамж, Цэнтр-34, 405 тоот | Утас: 99193322; 50053322 Факс: 99193322 |
46 | “Нэйшнл сэкюритис ҮЦК” ХХК | Чингэлтэй | 1-р хороо, 8-р байр, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны байр./Хас банк буюу хуучинаар АРД кино театерийн урд | Утас: 11-331754, 94081189, 331754, 75757070 |
47 | “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК | Чингэлтэй | Төмөрчний гудамж, Капитал банкны баруун талд | Утас: 330896 |
48 | “Ди Си Эф” ХХК | Чингэлтэй | 4-р хороо хүнсний нэгийн ард 12 а байр, 2 давхарт, 14 тоот | Утас: 312604; 91162005 Факс: 310443 |
49 | “Дархан брокер ҮЦК” ХХК | Чингэлтэй | 1-р хороо, Центр 34 байр 405 тоот | Утас: 99103719; Факс: 99103719 |
50 | “Бумбат-Алтай ҮЦК” ХХК | Чингэлтэй | 4-р хороо Хот Айл ХХК-ийн 16/4 байр , 41 тоот | Утас: 70112166, 99968989, 94952166 |
+ There are no comments
Add yours