Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Эрээн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Өлгий аймгийн харьяат, 38 настай эр УАЗ-469 машинд, гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг тээврийн машины жолооч олжээ.

Эрээн дэх консулын газарт энэ явдлыг мэдэгдсэнээр нас барсан иргэний цогцсыг Замын-Үүд боомтоор гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мэдээлсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач үл мэдэгдэх бодист хордсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.

Талийгаач нь Баян-Өлгий аймгийн Булган сумын долдугаар багт оршин суудаг, тус улсад худалдаа хийхээр очоод гурав хонож байсан хэмээн эх сурвалж мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Монгол оюутны зураг төслөөр Астанад тансаг зэрэглэлийн орон сууц барихаар болжээ
Next post Ц.Цогзолмаа: Сурагчдын амралтыг сунгалаа