Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар баг Яргайтын ам орчимд намаржиж өвөлжиж байгаа найман айлын гэр хотыг баавгай түйвээсэн явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Тодруулбал, аравдугаар сарын 21-нээс хойш баавгай малчдын хот руу дайрч, хэд хэдэн айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыг нь идсэн байна. Азаар хүн, малд халдаагүй аж.
БОАЖЯ-ны захиалгаар Хонгор суманд очсон Амьтан хамгаалах сангийнхан уг баавгайг хоёр хоногийн турш хайж, мод торлогтой газруудад дрон тавьж үзсэн боловч олоогүй байна. Иймд баавгайг хөвч рүүгээ буцсан гэж үзэж аймаг, хотоос очсон ажлын хэсэг бууж иржээ. Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын даргаар ахлуулсан Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албаныхан багтсан ажлын хэсэг Амьтан хамгаалах сангийнхантай хамтран ажиллаж халдлагад өртсөн, өртөж болзошгүй арваад айлд зөвлөмж өгчээ.
Баавгайн идээшил нутагт нь айлууд түрж буусан, Хүйтний голын эхэнд “Эрэл”, “Морьт хангай”, “Монзол” зэрэг алтны таван уурхай ажиллан экологи, зэрлэг амьтны суурьшил гүйдэлд нөлөөлсөний сөрөг үр дагавар гэдгийг Амьтан хамгаалах сангийнхан онцолжээ. Мөн орон нутгийн засаг захиргаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс баавгайн идээшил нутагт цөмөрч орон нутаглаж байгаа малчдаа нутгийн гүнээс татан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгчээ. Амьтан хамгаалах сангийнхан энэ талаараа өнөөдөр БОАЖ-ын сайдад танилцуулах юм байна.
Дашрамд дурдахад өнгөрсөн бямба гаригийн 21 цагт Нийслэлийн байгаль орчны газрынхан Налайх дүүргээс мөн нэг бамбарууш барьж Амьтан асрах байранд хүргэжээ. Түүнчлэн Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин айлын хотонд мөн нэг бамбарууш орж ирснийг хашин тэжээж байгаа ажээ. Бамбарууш олноор төв суурин болон малчдын хотонд орж ирж байгаагийн шалтгаан нь эхийг нь хулгайн анчид агнасан байж болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...