Энэ сарын 01-ний өдрийн 19:20 цагт 14 настай охин амиа хорлохыг завдаж, өндрөөс үсрэх гэж байсныг ярилцан амийг нь аварчээ. Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд “өндрөөс хүүхэд амиа хорлох гээд байна” гэсэн дуудлага Онцгой байдлын  албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 9.5 км замыг туулан 19:34 цагт очиж, Баянгол дүүргийн харьяат 14 настай, эмэгтэйг Н нь 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар ярилцлага хийж буулгасан байна. Улмаар хүүхдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цасан шуурга шуурч, хүйтрэнэ
Next post Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаажээ