УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлах үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2019 оны төсвийн төслийг яаран хэлэлцэж батлах шаардлагатай эсэхийг тодруулсан юм. УИХ-ын дарга М.Энхболд түүний асуултад хариулахдаа “Төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн зохицуулалттай. Засгийн газар ирэх долоо хоногийн баасан гаригийг амралтын өдөр болгосон. Тиймээс чуулган арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хуваарийн дагуу хуралдах боломжгүй болсон. Тиймээс өнөөдөр 2019 оны төсвийн төслийг батална” гэлээ.
+ There are no comments
Add yours