ХХААХҮЯ-наас “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-г энэ сарын 01-нээс хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна. Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн эргэн мөшгих тогтолцооны ачаар, хэрэглэгч ухаалаг гар утсаа ашиглан “аль аймаг, сумаас бэлтгэсэн мах болохыг, тухайн малыг ямар мал эмнэлэг хариуцаж байсныг, аль үйлдвэрт, хэзээ төхөөрснийг мэдэх” боломжтой болжээ.
Ингэхдээ “Мал эмнэлгийн гэрчилгээний систем аппликэйшн”-ыг утсандаа суулгаж, махан бүтээгдэхүүн дээрх зураасан кодыг уншуулах аж. Аймаг, сумынх нэр гарч ирж байгаа нь тухайн орон нутгийн бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг нэрээр нь хөөн харж, худалдан авах гэж буй бүтээгдэхүүнээ эрүүл бэлчээрт идээшилж байсан малаас бэлтгэсэн эсэхийг шалгах боломжтой аж.
Гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлгийн зохих үйлчилгээнд хамрагдсан, малын хорио цээртэй халдварт өвчний голомттой нутгаас бэлтгээгүй, эрүүл бэлчээрт идээшилсэн, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэлдэлгүй болохыг нь шалгасан “Аюулгүй байдлын баталгаатай мах”-ны өргөтгөсөн худалдааны нээлт өнөөдөр “Лавай” төвд зохион байгуулагдах юм байна.
+ There are no comments
Add yours