Аравдугаар сарын 12-ны өдөр Буянт-Ухаа дахь “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, БНХАУ-ын харьяат иргэний тээшээс их хэмжээний валют илэрсэн талаар бид мэдээлсэн.
Тус иргэний тээшийг гаалийн бүсийн рентген аппаратаар шалгаж, 248.900 ам.доллар, 200.000 юань улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг тогтоожээ. Дээрх их хэмжээний валют нь монгол мөнгөөр тооцвол 710.9 сая төгрөг болох юм.
БНХАУ-ын иргэн тус их хэмжээний юаньд гаалийн мэдүүлэг бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргажээ. Уг иргэнийг Монгол Улсад нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэрхүү 710.9 сая төгрөгийг хураан авч, улсын орлого болгох юм байна.
БНХАУ-ын иргэнийг тухайн их хэмжээний мөнгийг хэрхэн яаж оруулж ирсэн талаар болон юунд зориулах зорилготой байсныг тодруулахаар Гаалийн ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм. Хэргийг шалгаж дуусмагц дээрх мөнгийг улсын орлого болгох тухай албаныхан мэдээлэв.
Мѳн дээрх иргэнийг хууль бусаар оруулж ирсэн мөнгөнийх нь 15%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор болжээ. Энэ хэргийн тухай нарийн мэдээллийг хувь хүнтэй холбоотой учраас ѳгѳх боломжгүй хэмээн Мөрдөн шалгах хэлтэс хэмээн тайлбар хэлэв.
Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа аж.
Түүнчлэн Гаалийн тухай хуулиар Монгол Улсын хилээр таван саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг бэлнээр авч яваа зорчигч үүнийгээ Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 15 хүртэл сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч гаальд мэдүүлэх үүрэг хүлээдэг.
Зөрчлийн тухай хуулиар гаальд үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...