Энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд Э гэх иргэн согтуурсан үедээ 33 настай эрэгтэй Т-г хутгалж амь насыг нь хохироожээ. Тодруулбал, тухайн сэжигтэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогчтой маргалдан цээжин тус газарт нь нэг удаа хутгалжээ. Дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход хохирогч газар дээрээ амьсгал хураасан байсан аж. Уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Мөн энэ сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт согтуурсан үедээ өөрийгөө буудаж, амь насаа хохироосон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэн, 35 настай, эрэгтэй Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэндээ агсам тавьж, ангийн буугаар өөрийнхөө толгойн тус газарт буудсан байна. Энэхүү хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэгт холбогдуулан талийгаачийн ар гэрийнхнээс тайлбар, мэдүүлэг авч буй аж.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 0.4 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэ ханшийн мэдээллийг нийслэл хотод болон орон нутагт ямар байгааг бэлтгэн хүргэж байна....