Галт зэвсгийн тооллого болон шинээр мөрдөгдөх замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой цаг үеийн асуудлаар цагдаагийн байгууллагаас хэвлэлийн бага хурал хийж байна.
Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тооллого энэ сарын 12-нд эхэлсэн. Арга хэмжээ арванхоёрдугаар сарын 12-н хүртэл явагдана.
Хоёр сарын хугацаатай үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж байгаа гал зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн цагдаагийн байгууллагын зүгээс улсын хэмжээнд галт зэвсгийн тооллогыг зохион байгуулж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага иргэдэд ямар нэгэн чирэгдэлгүйгээр ажиллахаар зорьж байна.
Галт зэвсгийг хуулиар хүлээсэн үүргийн дагуу бүртгүүлж оролцохыг иргэдээс хүсэж байна” гэлээ.
Иргэд болон хуулийн этгээд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлэхдээ:
- Галт зэвсгийн гэрчилгээ
- Иргэний үнэмлэх эсвэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
- Галт зэвсгийг аюулгүй байдлыг хангах биет байдлаар авч ирэн нийслэлийн иргэд бол Нийслэлийн цагдаагийн газар орон нутагт оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлэх юм байна.
Галт зэвсэг эзэмшигч зайлшгүй сургалтад суусан байх ёстой. Сургалт долоо хоног бүр болдог бөгөөд хоёр хоногийн хугацаанд болдог байна. Бүртгэл арванхоёрдугаар сарын 12-ныг дуустал үргэлжилнэ гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...