“Төрийн банк”-ны захирлаар ажиллаж байсан зарим хүмүүсийг АТГ-аас саатуулжээ

Энэ сарын 23-ны орой Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбар тооцооны төвийн захирал Э нарыг АТГ-аас саатуулсан байна. Учир нь тэрбумаар яригдах зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэдэгтэй холбоотой аж. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбарын захирал Э нар нь Төрийн банкны төв болон тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараараа дамжуулан зээл судлуулан гаргадаг байжээ. Ингэхдээ  танил талдаа зээл олгуулахаас гадна зээлийн тодорхой хувийг авлигад авсан гэдэг хэрэгт холбогдсон байж болзошгүй аж.

+ There are no comments

Add yours