Энэ онд Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга урилгадаа “Манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт өргөжин хөгжиж, эдүгээ бид Азийн бүс нутагт урт удаан хугацаанд нөхөрлөж ирсэн найрсан түнш улс орнууд болсон билээ.
Дипломат харилцаа тогтоосны түүхэн 70 жилийг тохиолдуулан хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон сайхан арга хэмжээг хоёр талаасаа амжилттай зохион байгуулж байгааг тэмдэглэхэд таатай байна. Таны өвөр эцэг, БНАСАУ-ын Их удирдагч Ким Ир Сен Монгол улсад албан ёсоор айлчилсан нь Монгол, Солонгосын харилцаанд түүхэн ач холбогдолтой үйл явдал байсныг тэмдэглэхийн ялдамд таныг манай улсад айлчлахыг урьж байгааг минь хүлээн авна уу.
Монгол улс, БНАСАУ-ын үе, үеийн удирдагчид бат бэх үндэс суурийг нь тавьсан манай хоёр улсын харилцаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын тус тулд цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Эрхэмсэг ноён танд эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлэхийн ялдамд найрсаг солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг ерөөе” гэжээ.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...