Японд жирэмсэн болохоор эрүүл мэндийн яам захиргаанаас нь ийм тэмдэг өгдөг юм байна лээ.
🛑ГЭДСЭНД ХҮҮХЭД БАЙНА🛑 гэсэн утгатай энэ тэмдэг надад их нэмэр болсон. Ялангуяа жирэмсний эхний саруудад, хордлого эхэлсэн үе , хүнд мэдэгдхээр гэдэс томроогүй байх гээд.
Мэтро болон автобусанд хүмүүс суудал тавиад өгөх, наалдад байхгүй , зарим үед амраад сууж байхад бие асууж санаа тавьж байгаа хүн их байсан шүү😊 Намайг монголд оюутан байхад автобусанд зогсоод явж байгаа , оочирлоод зогсож байгаа , хүнд юм өргөөд явж байсан жирмээхэй нар их байдаг байсан . Ядаад ийм тэмдэгтэй болоод хүмүүс тэрийг нь ойлгоод болоцоогоороо санаа тавьж байгаасай гэж хүсэж байна. Өөрийнхөө ээж эхнэр дүү найз гэж хараад суудал тавьж өгчдөг байгаарай❗️
Зарим газруудад оочиргүй үзчихдэг ч юм билээ. Гэхдээ жирэмслэлт өвчин биш ❕ Тэр эмэгтэйн гэдсэнд бяцхан ертөнц, бүхэл бүтэн хүн бүрэлдэж байгаа талаас нь хараад хүндэлж байгаарай.😅 🙇🏻♀️За тэгээд ийм тэмдэгтэй болвол их л зүгээр байгаа юм даа тиймээ👼🏻🙏🏻
А.Эрдэнэтуяа