ХБНГУ-д галт тэрэгний машинистаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулж Герман хэлний сургалт явуулж буй “Холун хатны үр сад” сангаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Холун хатны үр сад” буяны сангийн тэргүүн А.Сарнай “Би наймдугаар сард Герман улсад машинистын чиглэлээр ажиллах хүч авч байгаа талаар мэдээлэл өгч байсан. Өнөөдөр энэ асуудлаар жижиг залруулга хийх шаардлагатай болсон учраас хэвлэлийн хурал хийж байна.
Би “Холун хатны үрс” нэртэй буяны сан ажиллуулдаг. Энэхүү буяны сангаа санхүүжүүлэх зорилгоор маш хямдхан Герман хэлний курс хичээллүүлж, өөрөө багш хийдэг. Наймдугаар сард миний шавь Германд ажиллах хүч хэрэгтэй байгаа талаар надад хэлж, Герман хүнийг надтай уулзуулсан. Яг хичээл орж байхад дагуулж ирсэн. Ингээд бид ярилцаад, Монголд маш хэрэгтэй, боломжийн санал байна гэдэг үүднээс хамтарч ажиллахаар болсон. Би хэвлэлийн хурал хийж, ямар ч зуучлалын хөлсгүйгээр B2 түвшин хүртэл хэлийг нь сургаад Герман явуулах санал тавьсан. Ингээд хүмүүсээ бүртгэж аваад, одоо хэлээ сураад эхэлчихсэн байгаа.
Гэтэл хоёр хоногийн өмнө Цагдаагийн газраас надтай холбогдож, миний эсрэг гомдол ирсэн гэсэн. Асуудал нь юу гэхээр, Герман хүнийг дагуулж ирсэн гэх миний шавь миний эсрэг гомдол гаргасан байсан. Надад анх энэ боломжийн талаар танилцуулж байсан шавь маань өөрөө компани байгуулсан байна. Тэгээд өөрийнх нь компаний нэрийг барьж үйлчлүүлэгч олж, хэлний курсээ сурталчилж байгаа гэж гомдол гаргасан байна. Мөн өөрийнх нь нэр төрд халдаж, гутаан доромжилж гүтгэсэн гэсэн хоёр үндэслэлээр цагдаад ханджээ.
Миний хувьд, үндсэрхэг үзэлтэн гэдгээрээ танигдсан хүн. Би хэлсэн ярьсандаа хүрдэг хүн, Монголчуудыг шулах зуучлах асуудлыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би тэр Герман хүнтэй тохиролцохдоо, тэр хүнээс ямар ч мөнгө авахгүй, зөвхөн хүн олоод бүгдийг нь B2 түвшин хүртэл бэлдчихээд хүлээлгэж өгнө гэж ярьсан юм.
Гэтэл надаар анхан шатнаас авхуулаад заалгасан шавь маань өөрөө компани байгуулаад, нөгөө Герман хүнийхээ албан ёсны төлөөлөгч нь болж ажилласан байна. Тэгээд миний сурагч нар луу мессеж хүртэл бичиж, 2 сая төгрөгөөр зуучилна гэжээ. Би тэрийг нь саяхан л олж мэдсэн. Ингээд би өөрийн фэйсбүүк хуудастаа үнэнийг бичтэл намайг өөрийг нь гутаан доромжилсон хэргээр цагдаад өгчээ.
Монголчуудын амьдрал хэцүү байгаа учраас би нэг ч гэсэн хүнд туслах юмсан, буян болох юмсан гэсэн үзэлтэй хүн. Миний итгэл үнэмшилтэй зөрчилдөх зүйлийг миний шавь хийчихээд байна. Нэг залуугийн ч болов амьдралыг нь дэмжих гээд яваад байхад, энэ залуучуудын сэтгэл санаагаар тоглосон асуудалд би маш их эмзэглэсэн.
Гэхдээ тэр өөрийн компаниа байгуулсан ч гэсэн, би интернэтээр Германд ажиллах хүч үнэхээр хэрэгтэй байгаа гэдгийг олж мэдсэн. Тиймээс тэр хүн байсан байгаагүй би сурагч нараа сургаад Герман руу явуулчихна гэдгээ амлаж байна. Надад найдаад ирж байгаа хүмүүсийг би гомдоохгүй, хэлсэндээ хүрнэ.
Мөн би цагдаад эсрэг гомдол гаргана. Учир нь би энэ компанийн нэрийг барьж нэг удаа ч болов ашиглаж зар тараагаагүй, тэр хүний нэр хүндийг нь доромжилсон зүйл надад байхгүй.
Монголчуудаар тоглохыг би хүлээн зөвшөөрч чадахгүй, харин ч Германтай холбоотой боломж бүрт би Монголчууддаа гүүр болж өгнө. Ийм асуудлаар зуучлал хийж байгаа хүмүүсийг би эсэргүүцнэ, тэмцэнэ” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...