Сүүлийн үед виз гаргаж өгнө, виз мэдүүлэх, хөнгөлөлтэй зээл авахад зуучилна гэх зэргээр олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тухайлбал, сүүлийн гурван жилд пирамид тогтолцооны аргаар залилсан гэмт хэрэгт 14,000 орчим иргэн 26 тэрбум төгрөгөөр, визтэй холбоотой гэмт хэрэгт 805 иргэн 300 орчим сая төгрөгөөр өртөж хохирсон байна. Цагдаагийн мэдээллээс харахад 2018 оны эхний есөн сарын байдлаар 3924 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин ихэссэн гэсэн судалгаа гарчээ.
Мөн залилах гэмт хэрэг иргэдийн эрхзүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбараар бүтээх гэсэн хэрэгцээ хэрэгцээнээс үүдэлтэй байдаг. Тиймээс богино хугацаанд ашиг олох санал тавьсан байгууллага, хувь хүнийг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэхийг нягтлахыг цагдаагийн байгууллаас зөвлөж байна.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
”Чингис хаан” нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан...
УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын гишүүн Г.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр 2020-2024 оны парламентад Өвөрхангай аймгаас...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...