Харүмафүжиг зодог тайлахад хүргэсэн А.Баасандорж мөнгө нэхэмжилжээ

Эх сурвалж: Сумо бөх сонирхогчдын групп

Энэ нь Таканоива Баасандоржийн 2 тэмцээн өнжсөний, сэтгэл санааны хохирлын, эмнэлэгийн зардлын болон замын зардлын төлбөр гэнэ. Хэрэв шүүхээс гадуур тохиролцож чадахгүй бол аваргыг шүүхэд өгөх гэнэ.

2 талын өмгөөлөгчид харилцан тохиролцоонд хүрээгүй учир иргэний шүүхээр уг асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Энэхүү мөнгийг Таканоива Баасандорж 2 сарын өмнөөс нэхэмжилсэн байна.

“Энэ бол хэтэрхий их хэмжээний мөнгө байна. Харүмафүжигийн талаас авч үзвэл хэргээ хүлээж мөн цагдаа болон Сүмогийн холбоонд өөрийн мэдэх бүхнээ хэлсэн учраас энэ хэргийг хаасан. Хэрэв Таканоива үнэхээр хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсч байгаа бол Харүмафүжи ч мөн адил бууж өгөхгүй байх. Таканоива болон Харүмафүжигийн харьцаа маш дотно байсан төдийгүй Таканоива Харүмафүжиг ‘Ахаа’ гэж дууддаг байсан. Энэ нь Таканоивагийн хүсч байгаа зүйл биш харин түүний ард хэн нэгэн ингэ гэж шаардаад байх шиг байна. Тэр хүн нь магадгүй Таканохана байх.” гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

 

+ There are no comments

Add yours