Энэ жил улсын хэмжээнд нийт 497.2 мянган га газарт тариалалт хийсэн талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам мэдээлэв.
Тухайлбал, 367.3 мянган га-д үр тариа, 343.1 мянган га-д буудай,13.0 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус багтаж байгаа аж.

Өнөөдрийн /2018.09.25/ байдлаар 73.9 мянган тонн үр тариа, 116.9 мянган тонн төмс, 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар нийт үр тарианы хураалт 15.1%, төмс, хүнсний ногооны хураалт 68.9-66.2%-ийн явцтай байна.

Хүснэгтээр үзүүлбэл,

                                               УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ ТӨРЛӨӨР НЬ

Д/Д

Таримлын төрөлХураах талбай (га)Хураасан  талбай (га)ХувьНэгжийн ургац (цн)Нийт ургац (тн)

1

Үр тариа

341611

51591

15.1

14.3

73969

2

Төмс

13030

8976

68.9

130.2

116907

3

Хүнсний ногоо

8319

     5509

66.2

112.0

61689

4

Тэжээл

56471

9764

17.2

28.8

28207

5

Тосны ургамал

57851

4550

7.8

6.1

2815

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа хураахаар төлөвлөөд байгаа ба үүнээс,

  • 25.8 мянган тонн буудай,
  • 51.0 мянган тонн төмс,
  • 5.1 мянган тонн хүнсний ногоо,
  • 30.1 мянган тонн  тосны ургамал,
  • 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогджээ.

 

Эх сурвалж: ХХААЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно
Next post Ч.Ганзоригийг машинаар зугтах гэж байхад нь саатуулжээ