Тэрбээр “Одоогийн байдлаар Тавантолгойн ордод гурван компани уурхай эзэмшдэг. Эхнийх нь төрийн өмчид буюу Эрдэнэс Тавантолгой компани. Хоёр дахь нь жижиг Тавантолгой буюу орон нутгийн өмчит компани бол гуравдах нь Ажнай группээр овоглодог Ж.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг “Тавантолгой транс” компани юм.
Орон нутгийн өмчит уурхайн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-өөс уурхайн үр ашгийг бууруулах, орлогыг нь багасгах үйл ажиллагааг явуулж байна гэсэн шүүмжлэлийг иргэдийн зүгээс удаа дараа гаргаж байсан. Тиймээс аудитын үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг ИТХ-аас 2017 оны есдүгээр сард гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу аймгийн Аудитын газар энэ оны тавдугаар сард шалгалт эхлүүлж өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр дүгнэлтээ гаргасан” гэлээ.
Аудитаар илэрсэн зөрчлүүдийг жагсаавал:
- Тавантолгой ХК-иас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг “Тавантолгой транс” ХХК зэрэг цөөхөн компаниуд худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон.
- Тавантолгой ХК-ийн нүүрсний үнийг гурван янзаар тогтоож сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр буюу нэг тонныг нь дунджаар 13 ам.доллараар цөөн компаниуд худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан байх магадлалтай
- Тавантолгой ХК-иас хулгайн байдлаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан.
- Тавантолгой ХК-ийн ТУЗ-д “Тавантолгой транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д. Бат-Эрдэнэ төрийн төлөөллөөр орж хувийн компанийнхаа 2014 онд авсан 180.9 мянган тонн нүүрсний үнийг жилийн дараа тонн тутмыг нь 4.6 ам.доллараар бууруулах шийдвэр гаргуулж 1.5 тэрбум төгрөгөөр Тавантолгой ХК-г хохироосон.
- ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө өндөр цалин урамшуулал авах шийдвэрийг гаргаж онц их хэмжээний мөнгө завшсан.
- Экспортод гаргахаар их хэмжээний нүүрсийг зээлээр авч зээлээ төлөхгүй удааж мөнгө угаан эргэлдүүлсэн. Тухайлбал мэргэжлийн хяналтын шалгалтаар 2012 онд “Тавантолгой транс” ХХК зэрэг цөөхөн компани 2011 онд авсан зээлээ төлөөгүй Тавантолгой ХК-нд 72 тэрбум төгрөгийн өртэй байсан.
- Хуулаагүй хөрсийг хуулсан болгож хөрс хуулалтын зарлага гаргаж завшсан байж болзошгүй.
- Хууль зөрчиж ногдол ашиг хуваарилах байдлаар 2013 оны ногдол ашгаас завшсан.
- Компанид өндөр үнээр бараа шахах /тухайлбал 48 айлын орон сууц гэх мэт/
- Капитрон зэрэг хувийн банкиндаа Тавантолгой ХК-ийн олон арван тэрбум төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй хадгалуулж эргэлдүүлдэг.
- Өөрсдөдөө их хэмжээний буцалтгүй тусламж олгох /тухайлбал оюутны төлбөр гэх мэт/
- Компанид хамааралгүй хүмүүст их хэмжээний нүүрс, мөнгө буцалтгүй тусламж нэрээр олгож ашигласан.
- Эрдэнэс тавантолгой ХК-ийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайн байдлаар авч Тавантолгой ХК-ийг өрөнд оруулж одоогоор илэрсэн нь 340 мянган тонн буюу 60 гаруй тэрбум төгрөг.
- Зээл нэрийдлээр их хэмжээний мөнгө бусдад ашиглуулсан.
- Хуулийн дагуу тендер сонгон шапгаруулалт хийхгүйгээр их хэмжээний бараа ажил үйлчилгээг өндөр үнээр авсан.
- 2010-2017 онд “Тавантолгой транс” ХХК-иас авах авлага 17 тэрбум 885 сая төгрөгийг хоорондын тооцоо нэрээр бичилт хийж хаасан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Мөн тэрбээр “Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж Д.Бат-Эрдэнийг Тавантолгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд оролцох орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон. Энэ нь шийдвэр нь хууль болон холбогдох журамд нийцэхгүй байгаа. Учир нь Д. Бат-Эрдэнэ нь 2009 оноос одоог хүртэл “Тавантолгой” ХК-д хувь иргэнээрээ болон өөрийн хувь нийлүүлсэн “Ажнай корпораци” ХХК-ийн нэр дээр хувийн өмчлөлийн 49 хувьд хувьцаа эзэмшдэг байсан нь түүний авч байсан ногдол ашгийн тооцооны баримтаар тогтоогдож байна.
Д.Бат-Эрдэнэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 51 хувийн орон нутгийн өмчийг төлөөлж, мөн тус компаний хувийн өмчлөлийн хувьцаа эзэмшигчийн хувьд 49%-ийн өмчийг төлөөлж санал өгөх эрх давхар үүссэн байгаа нь энэ хүн шийдвэр гаргах эрхийг дангаараа давуу байдалтай эзэмшиж байна гэсэн үг” гэлээ.
One thought on “Х.Сугир: ТУЗ-ийн зарим шийдвэрүүд нь Тавантолгой ХК-ийг алдагдалд оруулсан”
Leave a Reply Cancel reply
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
зүгээр л 100 % ажнай н өмч юм биш үү. орон нутгийн ямар нэг давуу байдал хяналт гэж байхгүй байхад . одоо хянах гээд байгаа юм уу? бүр ойлгосонгүй. 60 тэрбум-н өртөгтэй нүүрсийг үнэгүй хулгайлж аваад хил дамнуулаад зарсан нь тогтоогдсон бол одоо алдсан нүүрснийхээ мөнгөө орон нутаг төр засаг нь буцааж аваад тэгээд хуулийн дагуу шийдэж болохгүй байгаа юм уу?. тэрбум биш хэдэн зуун мянга дээр л шууд ачаад шийтгээд торгоод байхад төр хууль үйлчилэхгүй байгааг юу гэхэв…