Thursday, March 28 2024

Мөрдөн байцаах тасгийн даргыг яллагдагчаар татаж шалгаж эхэлжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Алтан-Очирыг Авлигатай  тэмцэх газраас өнгөрсөн баасан гаригт саатуулсан байна.  Хан-Уулын Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргыг саатуулсан шалтгаан тодорхойгүй байгаа хэдий ч түүнийг нэг сар саатуулах саналыг Нийслэлийн прокуророос Сүрбаатар дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Тус шүүхээс  2018-09-14-ний өдрөөс Г.Алтан-Очирыг яллагдагчааар татан 1 сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Шүүхээс ямарваа нэгэн хэргийг нотлох тодорхой баримтгүй бол хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн хоригдох хугацааг сунгадаггүй. Харин мөрдөн байцаах тасгийн даргад холбогдуулан шалгаж байгаа хэрэг үндэслэлтэй, батлагдсан байх магадлалтай хэмээн үзэх үндэслэл түүнийг хэрэгт яллагдагчаар татаж хорьж шалгах хугацааг сунгаснаас илт байгаа юм.

 

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: